Thursday, October 2, 2014

Сүүлийн үеийн сонин сайхан

Өвлөөс хойш анх удаагаа урьд нь хийж байсан ажлаа сольж, өөр ажил хийж үзлээ.
Гэхдээ ажиллаж байсан газраа сольсон юм биш, хуучин ажлын дотор ажил үүрэг маань өөрчлөгдсөн юм.
Өөрөө бие дааж хийх нь их зүгээр юм. Ямар ч байсан энэ жил төлөвлөсөн ажлынхаа дөрөвний гурвыг нь гүйцэтгэж дуусан тул, бага зэрэг амьсгаа авахтайгаа болов.
Хамт ажиллах баг маань  өөрчлөгдсөн болохоор урьд нь хамт ажиллаж байгаагүй шинэ хүмүүстэй ажиллаж үзлээ. Бас л сонин юм. Олон хүмүүсийн бодол санаа холилдож сүлэлдээд, өөрийгөө өөр талаас нь  харах алтан боломж тохиов. 
Ажлын талбар маань Улаанбаатар хотын Олон Улсын Нисэх Онгоцны шинэ буудал барих төслийн хүрээнд зөвхөн Зорчигчид хүлээн авах барилгын (терминал) металл угсралтын ажлыг манайх хийж байгаа юм. 
Энэ төсөл дээр олон орны, үндэстэн ястангууд ажиллаж байгаа болохоор өнөөг хүртэл хийж байсан Япон хэлний орчуулагчийн ажил бараг шаардлагагүй болж, анх удаагаа өөрийгөө англи хэл сурах хэрэгтэй юм байна гэж ойлгох бас нэг боломж гарч ирсэн. 
Хувийн амьдралд өөрчлөлт үгүй боловч, охин маань хүссэн сургуульдаа тэнцэж бөөн баяр болов. Охин хүссэн гэхээсээ илүү, ээж нь илүү хүссэн болов уу даа. Гэхдээ бид хоёрын сонголт зөв байсан гэдгийг цаг хугацаа харуулаад өгөх биз.
Хаврын гурван сар харавсан юм шиг өнгөрч, зуны зугаатай гурван сард ажлын ачаалалд даруулаад, нэг мэдэхэд намрын налгар саруудтай золгож орхилоо. 
Нисэх онгоцны буудал барьж байгаа гэсэн мөртлөө блог хуудсандаа тавих зураггүй юм байна. Арай ч дээ, нээрээ...
Ойрдоо хотоос ч гарсангүй, харин ойрноос, ойр зуур хөдөө гадаа гарч салхилах тухай эрхгүй бодох боллоо. Тэгж байгаад блогтоо оруулах зурагтай болох байхаа.

3 comments:

Arsun said...

Medeegee uguurei hehe

Barimalch said...

Buteen baiguulaltiinhaa chuhal zuragnuudaasaa sain oruulj bidniig sain gegeeruuleerei. 1photo=1000ug

A.Амарсайхан said...

Блогууд амьдраад л байгааг харах сайхан шүү. Манайхан юм руу шуурахдаа дуртай. Твт, фб гээд л шуураад байх юм. Шуурга нь нэг л мэдэхэд зогсоно. Шуурганд хөөгддөг нь биш шуурга сөрдгүүд нь үлддэг юм байна гэдгийг цаг хугацаа харуулах юм даа

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...