Thursday, September 16, 2010

Шинэчилсэн бүртгэлийг тойрсон баруун зүүний нугалаа

Хүмүүст дуулгаад байхаар сонин сайхан зүйл биш ч гэсэн анхаарал болгоомжтой хандах ёстой зүйлдээ хүн өөрөө хариуцлагатай хандахгүй бол сүүлд сэтгэлд таагүй зүйл болчихдог тал байдаг юм байна.
Иргэний шинэчилсэн бүртгэл эхлүүт надад яагаад ч юм совин татан, бүртгүүлэхдээ ямар ямар бичиг баримт авч очиж байгаа бол гэж санаа зовон асуусан ч эргэн тойроны хүмүүс шинэчилсэн бүртгэлд над шиг ач холбогдол өгөхгүй байгаа нь илхэн.
Тэгээд хороо орж тодруулбал, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх гэж сонсоод за бас бөөн ажил болох нь дээ гэж совингоо зөв байж гэж итгэлээ.
Учир нь миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний регистрийн дугаар зөрөөтэй юм л даа. Ямар нэгэн юм болохоор архив явж лавалгаа авчир гэж хөөгдчих гээд байдаг юм.
Анх 1999 онд улаан паспортыг солих үед иргэний үнэмлэхний зураг авахуултал миний зураг гарч ирдэггүй, манай гэрийнхэн бүгд зурагчин дээр хамт байсан юм. Намайг иргэний бүртгэл мэдээлэлийн төв явж лавалгаа авахгүй бол болохгүй гэв.
Иргэний бүртгэл мэдээлэл дээр миний бичиг баримт байхгүй болж таараад дараа нь архив оч гэв.
Архив дээр очоод шүүлгэвэл миний регистрийн дугаарыг газар дээр нь шууд сольчихож билээ. Би яагаад ингэж байгаа юм бэ? гэж асуувал архивын ажилтан чиний төрсний бүртгэл эхээрээ овогтой байна гэж хэлэнгээ архивын шарласан хуудас надад харуулав. Би өөрийгөө эхээрээ овогтой байсан гэдгээ мэдээ ч үгүй тул балмагдаж, сайн харвал надад байдаг төрсний гэрчилгээн дээр байдаг бүх үсэг өгүүлбэр таарч, төрсний гэрчилгээ олгосон .... сумын нарийн бичгийн дарга Суйдаан гэдгийг ч уншив. Нэгэнт надаас илүү баримт үзүүлж чадсан болохоор архивт хэлэх үггүй болсон ч регистрийн дугаараа солиулмааргүй байна, бүх бичиг баримт ааваараа овогтой гэвэл ёстой иргэн хүний гомдол санал хэнд ч хамаагүй мэт аашилсандаа.
Гэртээ ирээд чаддагаараа муу ээж, аав 2-тоо гомдолоо хэлбэл, архивын зөв болж бүүр ч уур хүрэв.

Ээж аав хоёрыг оюутан байхад би гайтай юм шиг төрсөн байгаам. Аав намрын тариа хураалтанд явж байхад би төржээ. Тариа хураалтаас буугаад хичээлээ таслан байж хөдөө эхнэр хүүхэдрүүгээ явсан боловч яаруу сандруу, бас манай хөгшин ээжийнх хөдөөний малчин байсан тул сумын төв ч орж амжилгүй аав хичээлдээ буцжээ.
Шинэ төрсөн хүүхдийг нэг сарын дотор бүртгүүлэх ёстой гэж бас ээжийг бужигнуулаад гэрлэлтээ батлуулаагүй хүмүүс заавал хамт очиж хүүхдийн гэрчилгээг авдаг үгүй бол эхээр овоглодог байсан гэнэ. Ингээд миний анхны бүртгэлийг ээжээр овоглочихсон хэрэг.
За тэр яахав гэж бодъёо. Үнэн зөвөөр яагаад бүртгүүлж болохгүй байх билээ дээ гэж бодон энэ удаад ёстой сайн юмаа ном дүрмээр нь янзлаад авъя гэж зориг шулуудан, иргэний бүртгэл мэдээлэл дээр өдөржингөө оочирон лавалгаагаа авч харъяа дүүрэг дээрээ очвол, архивын лавалгаа ямар байна түүгээр нь овоглоно гээд шууд л ээжээр минь овоглоно гэдэг байна ш дээ. Үгүй, үгүй гэж сандран би чинь ийм учиртай гэвэл баахан бичиг баримт бүрдүүлж ир гээд буцаав.

Хэд хоногт цагдаагийн ерөнхий газар орж, ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт авч, өөрийнхөө ааваараа овогтой бичиг баримтаа хуулбарлан бэлтгэж, намайг төрүүлсэн эцгээр минь овоглож өгөөч хэмээн өргөдөл бичин , хороогоор цохуулж, эцэст нь дүүрэгт өгвөл яг хойд эцгээрээ овоглож байгаа хүн шиг болгоод өгчихөв.
Шинээр олгосон төрсний гэрчилгээн дээр бичигдсэн зүйлийг доор сийрүүлбэл,
Эхний нүүрэн дээр ааваар овоглон бичээд, хоёр дугаар нүүрэнд эцгийн мэдээлэл бичих хэсгийг хоосон орхиж, доод талд нь эхийн мэдээллийг оруулан бичсэн гэрчилгээ.
Тэр цэнхэр гэрчилгээ бол надад гомдмоор санагдсан шүү. Тийм овогтой байсныг ийм овгоор солин гэрчилгээ олгов гэсэн байна лээ.
Миний насны хүнд төрсний ийм бичиг баримттай болоод яах ёстой юм бүү мэд.
Хамгийн анхны гэрчилгээг 2 дахь гэрчилгээгээр сольсон нь намайг хоёр настай байх үед ба тэр үед анхны гэрчилгээг хураан авч шинэ гэрчилгээ өгснөөр миний бүх бичиг баримт бүртгэлд орсоныг саяны хэд хоног будилж яваад бүүр хачин болгуулж аваад үндсэндээ би 3 дахь удаагаа төрсний гэрчилгээ авч байгаа нь энэ юм байна.
2 дахь удаагаа авсан гэрчилгээг маань сая сүүлд шинэ гэрчилгээ олгохдоо хураагаад авчихсан. Сахил хүртээд шал дордов гэдэг шиг шал тэнэг бичиг баримттай болоод бүүр уур хүрч байнаа.
Иргэний бүртгэл чинь нарийн нандин зүйл ш дээ, эцэг хүүгийн холбоог хүчээр ингэж таслаж болдог л юм байхдаа. Цаасан дээр бичсэн шиг хялбархан тасрахгүй ч бүдүүлэг биш гэж үү?
Манайд яалт ч үгүй нарийн мэргэжлийн мэдрэмжтэй мэрэгжилтэн энэ салбарт бэлтгэгдээгүй байна шүү.
Амьдралын явцад хойд эцгээрээ овоглох хүн байдаг л байх. Гэхдээ над шиг хүнийг яагаад ялгаж салгаж хүсэлтээр нь бүртгэж болохгүй гэж.

Monday, September 13, 2010

Хүүхдийн яриа

Дүү охин маань удахгүй маамаалах гэж байгаа болохоор эгч дүүс бид нар уулзуут л төрөхийн эсвэл нярай хүүхдийн тухай яриаг заавал ч үгүй дэлгэнэ.
Нэгэн удаа бид нарын яриаг сонсож байсан 3 настай Ундрал охин (шинэ хүний нагац эгч л дээ), Эхоны зургийг үзэхээр булаацалдахад үзүүлбэл, "маамуу, маамуу" гээд могжгор хуруугаараа зааж, инээх нь эгдүүтэй.
Эхоны зураг тийм ч тод биш ч гэсэн айна нарын ярианаас ерөнхий ойлголт авсан Ундралаас "Энэ хэний зураг вэ?" гэвэл "..... Айнагийн маамаа" гэснээ нэг л юмыг ойлгохгүй байгаа бололтой, "Энэ Маамаагийн зургийг яаж авчихав? гэж ихэд бодож болгоосон байдалтай асуухад бүгд нэрхийтэл инээлдэв.
3 настай нагац эгчид тааруулан ... айнагийн хүйсний нүхээр зургийг нь авсан юм гэж ээж нь хэлвэл, том гэдэстэй айнагийн хүйсний нүхээр харахаар завдан ноцолдож эхлэв.
Хүүхдээ гэж...
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...