Wednesday, April 21, 2010

Охины сургуулийн амжилт


33-р сургуулийн найрал дууны хамтлаг
Ойрдоо ажил ихтэй ээж завгүй байхад охин минь яаж зүгээр байхав. Охин маань бас өөрийгөө завгүй болгож орхиод хичээлээсээ оройтож ирээд байдаг болчихоод нэг хэсэг болсон юм.

Сонсвол, сургуулийнхаа найрал дууны хамтлагт яваад гээд амандаа гадаад дуу аялдаг болов. Охины маань дууны өнгө жаахан тиймхэн л дээ, тийм уралдаан тэмцээнд чинь бас хоолойны өнгийг нь тодорхойлж байж оруулдаг байлгүй дээ, аягүй бол хасагдах байх даа гэсэн шүү юм бодож байтал, гэнэт нэг өдөр маргааш тэмцээнтэй үсний боолт, хар ботинк гэж ирвээ.

За тэгээд тэмцээнд орж байгаа хүнийг чинь бэлдэлгүй яахав, шаардаад байгаа боолт, чимэг зүүлт, хар ботинкыг авч өгтөл "маргааш хичээлээс чөлөөлнө" гэсэн гэхээр нь гайхаад, ер ингэхэд хаана болох юуны тэмцээн юм бэ? гэсэн чинь олон дахин болдог гэсээн, өнөөдөр Баянзүрх дүүргийн сургуулиудын дунд болно. Оффицеруудын ордонд гэсэн, өдөр идэх юмтайгаа ирээрэй гэсэн гэж бас бажигдуулдаг байгаа.

Ажилтай байсан болохоороо хэлсэнээр орхихоос өөр арга байсангүй. Өдөр ажил дээр явж байтал, утасдаад манай найрал дуу түрүүлсэн шүү гээд бөөн баяр болчихсон ярьж байнаа.

Дараа өдөр нь бас л тэмцээнтэй болж таараад манай дүү охин хамт явсан юм. Сайндаа ч биш урд өдөр нь үснээ самнах гэж асуудал үүссэн бололтой юм яриад байсан болохоор нь дүүгээ гуйсан юм.

Сүүлд сонсох нь ээ, Монгол улсын хєдєлмєрийн баатар, Тєрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан 16 дахь жилдээ амжилттай явагдсан юм байна.

Уралдаанд оролцогчид нийт 200 гаруй хамтлагийн 1400 гаруй сурагч оролцжээ. Эцсийн шалгаруулалтад 33, 28, 13 дугаар сургууль, "Шавь", "Ирээдүй" цогцолборын найрал дуучид үлдсэн бєгєєд шилдэгийн шилдгээр "Ирээдүй" цогцолборын найрал дуучид шалгарч Д.Лувсаншаравын нэрэмжит шагналын эзэд болсон ажээ.


Охины хүсэлтээр зургийг буцааж татлаа.


Зураг дээр наашаа харж байгаа нь миний хайрт охин.
...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...