Tuesday, January 19, 2010

Хайр татсан гэрийн тэжээмэл амьтан...мөн үү.

Дээд сургууль хамт төгссөн хэдэн нөхдүүд минь уулзаад ойр зуур, хол ойрын сонин ярилцаж суусаар нэлээд орой болчихов.
Тэгтэл нэг нь манайх эндээс ойрхон юм чинь хэдүүлээ манайд очих уу? гэхэд яриандаа халсан нөхдүүд үг дуугүй явцгаана биздээ.
Замдаа дэлгүүр ороод ойр зуурын /вино/ авч байтал гэрийн эзэгтэй, Дэнсмаадаа юм авна гэхийг сонсоод яанаа арай муур тэжээдэг юм биш байгаа даа гэж санаа зовсхийв. Тэрхэн зуур санаа зовсоноо мартчихжээ.
Айлд очтол нов ногоон нүдтэй эрхэм өөдөөс тосч эзэндээ наалдан гүйн ирэхэд дотор пал хийж, царай цайж золтой л ухаан алдаж ойчсонгүй.
Би муурнаас яагаад ч юм бэ жийрэхээд хармагцаа зүрх түг түг цохилж бушуухан амиа бодон зам буруулан алга болдог нэгэн билээ.
Тэгтэл гэрийн эзэгтэй болох нэг ангийн найз маань болохоор бүүр өвөр дээрээ авч эгээ л өөрийн хүүхдээ эрхлүүлж буй мэт тэврэн эрхлүүлэх ажээ. Сайн санахын бол тэр найзыгаа би хүүхдээ тэгж их эрхлүүлэн тэвэрч нялуурч байхыг нь хараагүй ч юм шиг. Хэ хэ гэхдээ муу найзыгаа хэтрүүлчих шиг боллоо. Муурнаас хүүхэд илүү байлгүй яахав.
За тэр яахав, айлд очсон хойноо хүмүүсийн ярианд анхааралаа хандуулж чадахлгүй өөрийгөө хянах чадвараа бүрэн алдаж өөрөөр хэлбэл ангийн нөхдийн уулзалтыг будаа болгов.
Дэнсмааг дөхмөгц би хярж, царайгаа барайлгана. Гэнэт Дэнсмаа надруу эргэлт буцалтгүй чиглэдэг байна ш дээ. Түүний нов ногоон, цоолох шахсан нүдний галаас цочихдоо айлын буйдан дээр үсрэн гарсанаар хүмүүсийн тайван байдал алдагдаж, манайхан хүүе ээ чи чинь ингэж их айдаг нөхөр үү? гэцгээн хөөрхий Дэнсмааг ариун цэврийн өрөөнд цоожлов. Дэнсмаа байхдаа яахав дээ. Мууранд бол гоёдчихсон нэр мөн биз?
Гэтэл Дэнсмаа ч гэсэн дур зорогоороо сурсан амьтан юм болохоор ариун цэврийн өрөө таалагдаагүй бололтой, мяа мяа болж бүр ч дотор арзагнуулав. Тэгсхийгээд яриа ч сонин биш болж би харихаар гарсан юм.
Муур гэж тийм хайр татсан амьтан мөн үү. Оросод сурч байхдаа хамгийн дургүй, дасаж чадаагүй юм бол муужгайтай найзлах.
Мартсанаас манай аав муурнаас их жийрэхдэг хүн. Сонирхвол сүүлд аавын паянг бичдэг юм билүү, гэсэн хэ хэ.
Яагаад муужгай хөөрхөн бас биеийн эрүүл мэндэд сайн гэх яриа байдагийг ойлгож чадахгүй байгаа хүн дээ би.

...Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...